Tuesday, June 15, 2010

Pepsi's artist of the month.



Энэ жил PepSi брэнд дуучин Quiza-тай хамтарч Pepsi's artist of the month аянг зохион байгуулан явуулж байгаа билээ. 3-р сарын артистаар 3охин хамтлаг тодорч тэд хамтарч Дачах уу? нэртэй дуун дээр ажиллаж амжилттай болсон. 4-р сарын артистаар та бидний сайн мэдэх R'n'B дуучин болох BX тодорч хамтарч Чи минь үгүй дуун дээр ажилцгаасан мөн өнгөрсөн 5-р артистаар Bproduction-ний залуу дуучин Эгшиглэн тодорч All night хэмээх шинэ өнгө төрхийг гаргасан дуун дээр ажиллаж амжилттай та бидний сонорт хүрсэн. 5-р сарын сүүлийн дугаар дээр дуучин Quiza дараагийн артист хэн байх бол магадгүй амьд хөгжимийн хамтлаг байз болзошгүй гэсэн нь ямар хамтлаг тодрох бол гэсэн асуулт бидний өмнө гарж ирсэн. Тэгвэл энэ асуултын хариулт тодорч 6-р сарын артистаар та бидний сайн мэдэх Моханик хамтлаг тодорчээ. Тэд дуучин Quiza болон продюсэр Баярхүүтэй хамтран Үрчийтлээ Мишээнээ хэмээх шинэхэх уран бүтээлийнхаа ажилд орцгоожээ. Энэ дуу хэрхэн бүтэж, ямар дуу гарж байгааг Боловсрол суваг дээр дугаар алгасалгүй үзээрэй.

2 comments:

  1. Вааааааааа тиймүү зоо тэгүүл үзээд байж дээ

    ReplyDelete