Wednesday, May 19, 2010

Будагчин

Цаг мөч бүхэн янз бүрийн өнгөтэй
Ганц өнгөтэй байвал уйтгартай
Өнгө өнгийн өнгөөр өдөр бүрийг би
Будаж баймаар байна
Шар ногоон, хар цагаан, улаан цэнхэр
Бүгдээрэй л гоё гоё

Дурсамж болгон өөр өөрийн өнгөтэй
Аялгуулаг бас тэгээд үнэртэй
Чих хамар нүд минь бүгдийг нь сануулах
Хөөрхөн авьястай
Сайхан байна, сайхан байна өнгө бүрийг би мэдэрч байна
Өнгө өнгийг би бүтээнэ, эргэн тойрноо тэгээд би будмаар байна

Зарим хүмүүс хар цагаан
Өдөр бүрийг нэг өнгөөр өнгөрөөнө
Би тэднийг будмаар байна будмаар байна
Хурц тод өнгө нэммээр байна
Бэлэглэе бэлэглэе өнгө бүрийг та нарт бэлэглэе
Уранхай дээлтэй чоно ч байсан будаг өгье
Өнгө өнгийн аянд хамтдаа бүжиглэе

No comments:

Post a Comment